Байнгын хороонд харъяалагдах гишүүдийн тоог 15-21 байхаар тусгажээ
2013.01.12
Байнгын хорооны гишүүдийн тоог нэмэх төсөл мэдүүлэв
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын тухай
Товчхон
- Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал учраас Засгийн газраас санал авах шаардлагагүй хэмээн гишүүд үзжээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Дашдорж, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байнгын хороонд харъяалагдах гишүүдийн тоог 15-21 байхаар уг төсөлд тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал учраас Засгийн газраас санал авах шаардлагагүй хэмээн гишүүд үзжээ.
Хуулийн мэдээ
2024
04.05