2021.10.22

Ц.Мөнхцэцэг: УИХ-ын гишүүн олон улсын байгуулагын удирдлагад байх нь гадаад бодлогод эерэг үр нөлөөтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол улс гадаад бодлого үндэсний аюулгүй байдал улс төр дипломатын аргаар авна гэж заасан байдаг. Энэ хүрээнд ОУ-ын үйл ажиллагаа идэвхтэй байх ёстой. Олон улсын хүмүүнлэг, эдийн засгийн, улс төрийн, энх тайвны гэх мэт тодорхой салбар байгууллагын хүрээд манайх идэвхтэй ажиллаж байж, олон улсын харилцаанд сайнаар нөлөөлнө. Ийм учраас энэ хуулийн төсөл бусад хуультай харшилдахгүй учраас дэмжиж байна.    

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn