2020.05.07

Б.Баттөмөр: УИХ улс орны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхой тусгах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн өөрчлөлтүүд орж ирж байна. Хуучин хуулиуд хэр өөрчлөлт үр дүн өгсөн бэ. Дүн шижилгээ хийсэн зүйл байна уу. Зөвхөн үндсэн хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд авч үзмээргүй байна. Улс орны хөгжлийн асуудалд Их хурлын үүрэг ямар байх юм бэ. Өнгөрсөн 30 жилийн үйл явдалдаа яаж дүн шинжилгээ хийж их хурлын хуулиндаа яаж тусгаж баталж байна вэ.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүн хариуллаа.