2018.04.26

Д.Оюунхорол: Байгаль орчны асуудал дээр улстөржих шаардлагагүй

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Анх 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажил болон импорт оор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн байдаг. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Байгаль орчныг хамгаалахад оруулж ирэх ёстой хууль гэж би хэлж байсан. Монгол орны экологи сайжирсан зүйл алга. Модон эдлэлээр бүтээгдэхүүн хийдэг аж ахуй нэгжүүд санал тавьж байгаа байх. Уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход үр нөлөө үзүүлнэ. Хүн бүр 10 мод тарихад уур амьсгалын өөрчлөлт сайжирна гэсэн ОУ-ын судалгаа гаргасан. Байгаль орчны асуудал дээр улстөржих шаардлагагүй. Хүн бүр байгальдаа анхаарах цаг болсныг хэлж байна. Санхүүгийн хувьд боломжгүй нөхөн сэргээлт явдаггүй.Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлын төлөө нэгдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Цэрэнбат: Төрийн залгамж бодлого байгаа. Олон ажлын нийлбэрээр байгаль орчны асуудлаа шийдэх хэрэгтэй. Байгалийн хуулийнхаа дагуу арга хэмжээ авахад төсөв мөнгөө өсгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:Цөлжилт маш их явагдаж байна. Цэвэрлэгээ хийх асуудлыг шийдэх хэрэгтэй.