2020.11.27
Б.Саранчимэг: НӨАТ-ыг чөлөөлөхдөө 2021 оны төсвийн орлогоос хасаж тооцсон уу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа.
Гааль, НӨАТ чөлөөлж байгаа гэсэн нь төсвийн орлогоос хасаж тооцсон уу?
Өмнөх жилийн орлоготой харьцуулахад чөлөөлөгдөж байгаа татвар хэдий хэмжээтэй болж байна вэ?
Статистикийн мэдээгээр 11 сарын 16-аас хойш жишээ нь: цөцгийн тос, ургамлын тосны үнэ нэмэгдсэн байгаа. Энэ хууль батлагдснаараа татвараас чөлөөлөхөд ургамлын тосны үнэ буюу энэ нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байна уу?
Засгийн газар Сангийн сайдаар ахлуулсан Ковид-19-ын эсрэг вакцин худалдаж авах ажлын хэсэг байгуулсан. Мэдээж ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, баталгаажсан вакцин худалдаж авна гэж ойлгож байна. Вакцин худалдаж авахаар бол Гааль, НӨТ-ийн татвараас чөлөөлөх үү, хэрэв чөлөөлөх бол хуулийн төслийг нь эцсийн тохиролцоо хийсний дараа оруулж ирэх үү, хэзээ оруулж ирэхээр тооцож байгаа вэ?
Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.
Өнгөрсөн жилийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 16 тэрбум төгрөг НӨТ-ийн татвараас, 7 тэрбум төгрөг гаалиас чөлөөлөгдсөн байгаа. Энэ жилийн тооцооллоор 46 тэрбум төгрөг гэж урьдчилсан байдлаар гаргасан байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10