Ж.Ганбаатар: НӨАТ-ыг чөлөөлөхдөө байгууллагуудад баримт өгөх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа.
Зарчмын хувьд дэмжиж байна. Гааль, НӨТ-ийн татварыг чөлөөлөхдөө анхаарах зүйл байгаа. Мөнгө л төлж байгаа бол НӨТ-ийн падаан бичиж өгөх чиглэлийг бариарай. Чөлөөлсөн компаниудын өмнөөс жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс төлж байгаа. Өмнө нь чөлөөлсөн байгууллагуудад ийм зүйл байхгүй байдаг. НӨТ-өөс чөлөөлөгдсөн гээд падаан бичиж өгөхгүй гэсэн асуудал байхгүй. НӨТ, Гаалиас чөлөөлж үнэ нь хямдарч байгаа хэдий ч, яг хэрэгчлэгчдийн гар дээр ирэхдээ үнэтэй болдог. НӨТ-ийн падааныг өгдөг байх хэрэгтэй.
Түүний асуултанд ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан хариуллаа.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн дээр жишээ нь будааны үнэ өсгөхгүй байх тал дээр анхаарч байгаа. Үйлдвэрлэлийн үйл явцад ороод ирэхээр ЖДҮ-үүд баримтгүй бүтээгдэхүүн худалдаж аваад, түүнийг үндсэн бүтээгдэхүүн болгож гаргахдаа НӨТ төлж байгаа асуудал бий. Энэ талаар таны саналыг хүлээн авч, Сангийн яамтай санал солилцож хамтарч ажиллана.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10