2020.12.03
О.Цогтгэрэл: 16.5 хувиар үнэ буурах ёстой гэсэн ч ийм нөхцөл бололцоо бүрдэхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
НӨАТ-аас чөлөөлөх гол зорилго нь хэрэглэгчидийн гар дээрх үнийг бууруулах, НӨТ хүсэх зорилготой гэж ойлгосон. Гэтэл үүнтэй адилхан нэг жишээ байна. Яагаад энэ зорилгодоо хүрэхгүй байна. Өнгөрсөн 4-р сарын 9 нд баталсан яг энэ НӨАТ-аас чөлөөлөх хууль цаасан дээр бичигдсэн байна. Гэтэл НӨАТ нь хэрэглэгч дээр очоод чөлөөлөгдөхгүй байгаа юм, үнэ буурахгүй шүү гэж хэлсэн. Гэтэл ажлын хэсэг босоод нь чөлөөлж байгаа буурна гэсэн. Жишээлбэл: 4-р сарын 3 нд худалдан авалт хийсэн иргэний баримт дээр сая авсан бараанууд бүгдээрээ НӨАТ-тэйгээ байна. Гааль таван хувиар хөнгөлөгдлөө. НӨАТ чөлөөлөгдөхгүй. 16.5 хувиар үнэ буурах ёстой гэсэн ч ийм нөхцөл бололцоо бүрдэхгүй юм шиг санагдаж байна. Нөхцөл байдал өөр байгаа учраас тайлбар өгнө үү?
Тэг хувиар хөнгөлөх асуудлаа энэ хуульд оруулж ирэх ёстой байсан биш үү. Одоо бол НӨАТ-ийг хэрэглэгчийн гар дээрээс авахаар хуулийн зохицуулалттай байгаа. Үүнийг босоод нь чөлөөлж байгаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан. Гэтэл 4-р сард яг ийм хуулиас чөлөөлөөгүй байгаад тайлбар өгнө үү?
Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
Сая цар тахалын үед хүнсний хангамж харьцангуй тогтвортой байсан гэж үзэж байна. Тухайн үед хуулийн хүрээнд нөөцлөгдсөн бүтээгдэхүүнүүд байсан. 4-р сард гарсан хууль одоогийнхоос яагаад өөр байсан гэхээр дотоодод үйлдвэрлэгдсэн энэ төрлийн бүтээгдэхүүний НӨАТ-ийг чөлөөлөөгүй зөвхөн импортоор орж ирж байгаа гааль, НӨАТ-ийг чөлөөлсөн байсан.