2020.11.27
С.Бямбацогт: Нийлүүлэлтээ тогтвортой байлгаж, үнийн өсөлтөөс хамгаалах шаардлагатай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Хамгийн гол нь олон төрлийн будааг хөнгөлөх юм байна. нэмэх нь сахарыг оруулах нь зүйтэй. Аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах ёстой. эхний ээлжинд нийлүүлэлтээ таслахгүй, боломж олдвол үнээ тогтвортой байлгах зорилготой. Гэхдээ үнэ дэлхийн зах зээлээс хамаарч байгаа.
Өнгөрсөн хавар тариалалтын ууланбуудай ОХУ-аас 600,000 орчим авч байсан бол өнөөдөр 700,000 орчим байна. Үүнээс шалтгаалаад улаанбуудай, гурилын үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс гаалийн үнийг бууруулж байж гурил будааны үнээ барих юм. Тиймээс ХХААХҮЯ энэ тал дээр анхаарч ажиллаарай. Одооноос анхаарахгүй бол он гараад үнэ өсөх эрсдэл бий.
Махны экспортын боломж байна. Нэмэгдүүлэх чиглэлд анхаарч бодлогоо явуулаарай. Малчдын гар дээр махны үнэ өсдөггүй хэрнээ ашиг нь хаанаа очоод байдгыг олж, тогтвортой үнээр борлуулж, экспортлох хэрэгтэй. "
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10