2020.11.27
Ц.Цэрэнпунцаг: НӨАТ-ын хөнгөлөлт эцсийн хэрэглэгчдэд бодитоор нөлөөлөх үү?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа.
Төслийг дэмжиж байгаа. Төслийн гол зорилго нь нөөц бүрдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах. Хамгийн гол нь өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдлын үед өдрийн орлогоороо амьдарч байгаа хүмүүс орлогогүй болчихоод байна. Тэгэхээр гурил, будаа, тос эцсийн хэрэглэгч дээрээ 16.5 хувиараа яг буурч очиж чадах уу?
Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлгах, хангамжаа тасалдуулахгүй байхын тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байна. Эхлээд гаалийн 5 хувийн татвар аваад, үүн дээр 10 хувь гээд тооцвол 16.5 хувийн хөнгөлөлтийг аж ахуй нэгжүүд эдэлж байгаа. Ингэснээр үнэ буурах биш харин бид үнийн өсөлтөөс сэргийлж байгаа юм. Үнийн өсөлттэй холбоотойгоор татварын хөнгөлтөд орж байгаа компаниудтай уулзаж татварын гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагаа сахиж ажиллах талаар ойлголцоно гэж найдаж байна. Үүн дээр бодлогын гэрээ байгуулаад явах боломжтой.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10