2022.06.16
Ц.Цэрэнпунцаг: Гаалийн татварыг нэмэх үү
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Үүнд 3 ихнаяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Газар тариалан дээр гаднаас тоног төхөөрөмж авах шаардлага гарна, гаднаас валют авна. Энэ зээлийг банкаар дамжуулах уу. Эх үүсвэрийг хаанаас, яаж шийдэж байгаа вэ. Цаашдаа импортын татварыг нэмэх асуудал яригдаж байсан. Гаалийн татвар нэмэгдэх асуудал яригдаж байна уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.