2022.05.26
Б.Энх-Амгалан: Олон улсын стандартад нийцсэн лобартаритай болохгүй бол хүнсний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн: Б.Энх-Амгалан:
Бид нар 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ ихэнхийг буюу 2,4 ихнаяд төгрөгийн хүнс импортоор авч байна. Өргөн уудам нутагтай, мал сүрэгтэй манай улсын хувьд эн ичгэвтэр асуудал.Олон улсын стандартыг хангах ямар ажил хийж байна. Мөн ОУ-ын чанарын шаардлага хангасан лаборатори оруулж ирэхгүй бол хортой, хоргүй хүнсээ ялгахгүй байна. Манай оруулж ирсэн лаборатори ОУ-ын стандарт хангаж чадвал хүнс экпортлох бүрэн боломжтой болно.
Энэ тал дээр юу хийж байна вэ. Хөрсний бохирдлыг бууруулах мөн химийн бодис хэрэглэж байгаа аж ахуй нэгжүүдтэй хэрхэн ажиллаж байна. Кластераар хөгжүүлэхэд юу хийж байна. Аймаг бүр арьс ширний үйлдвэртэй байх албагүй, зөв хуваарилалт чухал. Хамгийн чухал зүйл малаа эрүүлжүүлэхэд юу хийж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn