2022.05.26

Б.Баярсайхан: Хүүхдийн хоолны шим, тэжээлийг судалдаг лабораторитой болох уу, ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн: Б.Баярсайхан: 

Улс орны номер 1 асуудлыг оруулж ирж байгаа МУ-ын Ерөнхийлөгчид талархаж байна. Энд хүүхдийн шим тэжээлтэй хоолны асуудлыг ярих хэрэгтэй. МУ-ын Засгийн газар, УИХ-аас хүүхдийн хоол тэжээлийн асуудалд анхаарч Үдийн цай хөтөлбөр, үдийн хоол болж төсөв нэмэгдсэн. гэхдээ хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол өгч чадаж байна уу гэдгээ үнэлж чадахгүй байна.

Төсөв нэмэгдэж байгаа ч чанартай, хүртээмжтэй хоол өгч байгаа эсэхдээ хяналт тавьж чадахгүй байна. Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл байх нь чухал. Ковидын хөл хорионы үед олон айлын хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн хоолоор хангаж байгаа нь харагдсан.Үүнийг анхаарах ёстой. Цаашдаа сургууль, цэцэрлэгийн хоолны чанарт хэрхэн анхаарах вэ.

Хүүхдийн хоолны шим, тэжээлийг судалдаг лабораторитой болох уу. Цаашдаа бэлчээрээ хэрхэн хамгаалах вэ. Үүнийг хийгээд явах хүсэл сонирхолтой хүмүүсийг яаж дэмжих вэ. Хэдхэн сарын өмнө хашаа, хороо барих юм байна гэж сошиалаар мэдээлэл тархаад Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх төсөл зогсоон. Энэ чухал төслийг яагаад ажил хэрэг болгох талаас нь иргэдэд зөв мэдээлэл өгөхгүй байна вэ.     

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn