2022.05.26
Б.Саранчимэг: Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт усны асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Манай улс малын мах, улаан буудайгаа импортоор авч байна. Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад юмны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар багасаж байна. Ийм цаг үед энэ тогтоолын төсөл орж ирж байгаад талархаж байна. Төслийн 2 дахь заалтад Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн байдлыг сайжруулах гэж орж иржээ.
Үүнээс гадна хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжүүлэлтэд анхаарах ёстой гэсэн санал байна. Мөн энэ асуудлыг ярихаар усны асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй. 2050 он гэхэд усны хомсдолоос болж дэлхий нийт хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх ажил 30 хувь буурна гэсэн судалгаа бий. Манай улс усаа дахин ашиглах, хайрлах, хамгаалах талаар юу хийхээр төлөвлөж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn