2022.06.16
Ж.Бат-Эрдэнэ: Мах махан бүтээгдэхүүн боловсруулах, бэлтгэн нийлүүлэх ААН, жижиг үйлдвэрүүдийг дэмжихэд 30 тэрбум төгрөг хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Их хуралд оруулж ирж байгаа тогтоолтой санал нэг байгаа. Монгол улсын эдийн засгийг өргөх гол суурь болсон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах тал дээр хувьсгал хийе гэсэн том хэмжээний бодлого гэж харж байна. Ажлын хэсэгт орж ажилласан. Нэг зүйл дутуу байна. Монгол улсын Ерөнхийлөгч 5 жилийн хугацаанд малын бүх өвчнөөс салъя, эрүүл мэндийн хувьсгал хийе гэсэн.
Энэ хувьсгалын хүрээнд ямар зүйл энэ тогтоолд тусгасан бэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоотой холбоотой, хөдөөгийн үйлдвэрлэлийг дэмжих асуудлууд дутуу орж ирсэн гэж харагдаад байна. Мал махан бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой, боловсруулах, бэлтгэн нийлүүлэх жижиг үйлдвэрүүдийг аймаг, сумдын хэмжээнд хэр хэмжээтэй хийх боломж, бололцоо гарч байна вэ? Үүн дээр би 30 орчим тэрбум төгрөг суулгая гэсэн саналтай байгаа. Энэ мөнгө 300-аад аж ахуй нэгжид очих боломжтой.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.