2022.05.26

Ё.Баатарбилэг: Айл, өрхүүд хүнсний ногоогоо тариалахад төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Өрхийн үйлдвэрлэлийн түвшинд айл өрхүүдэд ногоо тарих боломжийг нэмэгдүүлэх ямар төлөвлөгөө байгаа вэ. Төсвийн буцалтгүй тусламжаар шийдээд өгвөл ажил хэрэг болох боломжтой. Хөдөө орон нутагт дотуур байрны хүүхдүүдийн хоолонд зориулж ногоо худалдан авдаг. Харин тухайн цэцэрлэг, сургуулиуд, төсөвт байгууллагууд төмс, хүнсний ногоогоо тарих боломжтой. Үүнийг яаж дэмжиж, ажил хэрэг болгох вэ.Үдийн хоолны хүрээнд энэ ажлыг яаж хийх вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг тооцоо, судалгаатай хэрэгжүүлэх нь зүйтэй  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn