2022.06.15
Т.Энхтүвшин: Мэргэжлийн хяналтын байгууллагат шинээр хяналтын нэгжийг байгуулах шаардлагагүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022,06,15-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Хуулийн төсөлд шинээр нэгж байгуулах заалт орж иржээ. Үүнийг хасах хүсэлтэй байна. Хөндлөнгийн хяналт байх ёстой. МХЕГ байгаа хяналтын нэгж хэвээрээ үлдэх хэрэгтэй гэсэн саналтай байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn