2022.05.26
Д.Сарангэрэл: Хүнсний хангамжийн асуудалд иргэдэд ямар хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлэх вэ
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа.Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд санхүүгийн ямар дэмжлэг үзүүлэх вэ гэж хөдөө орон нутгийн иргэд асууж байна. Үүнийг иргэдийн орлогод нэмэр болно гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар иргэдэд яаж дэмжлэг үзүүлэх вэ. Иргэд, аж ахуй нэгжүүд үйлдвэрлэл явуулж байгаа, тэд олон нийтэд бүтээгдэхүүнээ сурталчлахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн арьс шир, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг яаж боловсруулах вэ. Энэ ажил үр дүнд хүрэхэд бодлого, шийдвэрүүд уялдаатай байх ёстой. Иймд нарийн тооцоо, судалгаа хэрэгтэй байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn