2022.06.16
Б.Жаргалмаа: Махны үйлдвэрлэлийг ОУ-д нийцсэн технологиор боловсруулахад яаж ажиллаж байгаа вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Тогтоолын төслийн төлөвлөгөөг харвал хууль эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх шаардлагатай гэсэн саналууд их байна. Нийт хэчнээн хуулийн төсөл шинэчлэгдэхээр байгаа вэ? 2021 онд МХЕГ бүх төрлийн хүнд хортой металлуудын элементийн үзэгдлийг тодорхойлох, хянах иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүнсэнд энэ хүнд металлын элементийн үлдэгдэл, фистиц, хуруу чанар өндөртэй нянг шинжлэх хяналт тавих ямар тогтолцоотой явагдаж байгаа вэ?
Хүнсний аюулгүй байдлыг ярьж байгаагийх хуванцар сав, хуванцарын хэрэглээгээ давхар хянах ёстой. Хөдөөний малчид маань хуванцар саванд сүүгээ хийгээд, өрмөө загсааж байгаа. Энэ ер нь хэр зөв юм бэ. Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхийн тулд төсөв тавьж байна. Энэ чиглэлээр хэр анхаарч ажиллаж байна вэ? Эмээлтэд хийсэн шалгалтын дүн ямар гарсан юм. Бид махаа, хиам, хиаман бүтээгдэхүүнээ хэрэглэж болох уу. эмээлтэд байгаа ажлын байрыг хадгалахын тулд юу хийх ёстой юм. Ер нь Монгол улс махны үйлдвэрлэлээ олон улсын түвшинд нийцсэн технологиор боловсруулах үйл явцыг дэмжих тал дээр яаж ажиллаж байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.