Б.Дэлгэрсайхан: Төсвөө зарцуулах эрх нь Засгийн газартаа байх нь зөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Цар тахлын хуулийг сунгах нь зүйтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал маш хурдтай эрчимтэй тархаж байна. өчигдрийн мэдээгээр Франц, Итали, Германд өдрийн тохиолдол 1000-аас буусангүй. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг нь ойлгомжтой учраас төсвийн захиран зарцуулагчдад эрхийг нь олгохгүй бол энэ хүмүүс цаашаа яаж ажлаа хийх юм бэ?
Үүнийг хэтэрхий туйлширч хүн бүрийг хардаж явбал бид яаж ажлаа хийх юм бэ. Удахгүй чуулган завсарлах гэж байна. Засгийн газар төсвөө байж байгаад л УИХ-аар оруулна гээд байвал яаж ажлаа хийх юм бэ. Өнгөрсөн цар тахлын 2 жилийн хугацаанд гэнэтийн зүйлс олон болохыг бүгд харлаа.
Тийм болохоор нэгэнт бид өөрсдөө байгуулсан Засгийн газартаа итгээд 6 сар сунгаад өвчний байдлаа хараад явах нь зөв гэдэгт санал нэг байна. Удахгүй чуулган завсарлаад тараад явчихаар энэ хүмүүстээ захиран зарцуулах эрхийг нь олгоод төсөв хоорондоо гүйж яаж зарцуулдаг зөв зүйлдээ зарцуулах эрх нь Засгийн газартаа байх нь зөв гэж бодож байна.
Дээрээс нь гишүүд томилгоонд их ярьж байна. Ардчилсан намынхан шоолж байгаа байх. Засгийн газраа байгуулсан, томилгоог бид өөрсдөө хийсэн. Араас нь балбаж, сайд нар луугаа дайраад байх хэрэггүй. Тийм болохоор томилгоон дээр нэр устай яримаар байна.
Дараагийн дугаарт Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлогоо нэлээн сайн хэрэгжүүлэхгүй бол халамж хавтайрсан, нийгэм бүхэлдээ үүнийг ярьж байгаа. Дээрээс нь халамжийг яг эзнийг нь олж өгдөг, хяналт тавьдаг асуудалд анхаараач ээ. Тэгэхгүй эзнээ олохгүй хавтгайрсан халамжийг шүүмжилж байгааг зөв хүлээн авах хэрэгтэй байх.
Нэмээд аж ахуйн нэгжүүдийг ажил хийх боломж бололцоог олгож, цар тахал гайгүй бол энэ байдлаар нь эдийн засгаа цааш нь хөгжүүлээд явна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хадгаламж 2 ихнаядаар өссөн гэсэн тоон үзүүлэлт гарсан.
Энэ бол хүмүүс авсан мөнгөө, гар дээр байгаа мөнгөө эргэлдүүлж хэрэгжүүлэх боломж бүрдэхгүй байгаа учраас хадгаламжинд хийж байна гэж ойлгож байгаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28