2021.01.27

Ц.Туваан: Иргэд богино хугацаанд санхүүгийн асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Амьдрал дээр эрэлт нийлүүлэлт өөр. Хэн ч барьцаалан зээлдүүлэх газар оч гэж шахаагүй. Мөнгө хүүлэгч юм шиг ойлгогдож байна. Хуульгүй юм шиг, огт хяналтгүй газар шиг ойлголт өгөөд байна. Банкны хүнд суртлаас өөр богино хугацаанд асуудлыг шийдэж байгаа газраар иргэд үйлчлүүлэх хүсэлтэй байна гэдэг талаас нь хараарай. Хяналт шалгалт байдаг. Иргэдийн барьцаанд тавьсан үнэтэй зүйлийг борлуулахгүй байх гэдэг талаас нь тайлбар өгөөрэй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ломбардны үйл ажиллагааг бүхэл нь харлуулаагүй. Талуудын хоорондын гэрээгээр явна. Хяналт тавих байгууллага тодорхой бус байгаа. Иймд Ковидын үед анхаарах зайлшгүй хэрэгтэй байна. Иргэдийн үнэ бүхий зүйлийг зарахгүй гэдэг нь царцаах асуудал юм. Олон зуун мянган хүний эрх ашгийг хөндөж байгаа асуудал.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Одоо барьцаалан зээлдүүлэх газар 3,5 аас дээш хүүтэй байгаа. Алдангаа нь хоног тутамд 0,5 хувиар хүү тооцож байна. Үнэ бүхий зүйлийг зарахдаа 7 сарын 1 хүртэл хадгалах.Төлөөгүй мөнгөн дээр нь 0,2 хувиар хүү тооцох зүйл орсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn