2021.06.24

С.Ганбаатар: Даатгуулагчдын мөнгийг төр үеийн үед хулгайлсаар ирсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Эрхэм гишүүдээ Засгийн газар Ковидод ялагдчихлаа. Олон хүн нас барж байна. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийг гууль болгож, түүхэнд ЭМД-ын санг самарсан, хулгай Ерөнхий сайд Оюун-эрдэнэ болох гэж байна. Үүнээс аварсан 2 үг хэлье.

Нэгдүгээрт, даатгалын мөнгө бол шимтгэл. Өөрсдөө өөрсдийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулсан тохиолдолд өөрсдийнхөө төлөө байгуулсан байгууллага. Засгийн газар татвар биш. Хэрвээ энэ хууль орж ирвэл ТЕГ-ын харьяа ЭМД-ын татварын хэлтэс гэж байгуулаарай.Татвар нэмэгдэж байна гэсэн үг. Нэг ихнаяд төгрөгний үлдэгдэлтэйгээр би хүлээлгэж өгч байсан.

Зургаан жил удирдах зөвлөлд нь байсан.Нийгмийн даатгалын 11 ихнаяд төгрөгний өртэй.Энэ Засгийн газрууд үеийн үед даатгуулагчийн МӨНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БАЙСАН.Та нар санаж байгаа бол 2009 онд ҮЭБ бөөн жагсаал, цуглаан зохион байгуулж 2,1 Ихнаяд төгрөгийг ойрын хугацаанд буцааж төлнө гэсэн тэр хаана байгаа вэ?Хэрэгжсэн үү? ЭМД-ын шимтгэлийг Ковид туссан хүмүүс хэрэглэе гэж байна. Сонгуульд татварын мөнгө үрээд даатгалын мөнгөндөө орлоо. Энэ мөнгөний зарцуулалтыг эздээс нь асуусан уу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn