2021.06.29

Ц.Даваасүрэн: Ковидтой Үндсэн хуулиа зөрчихгүй тэмцэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Ковидын асуудлыг бүгд ойлгож байгаа. Бид тангараг өргөхдөө Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн, үхлээр айлгаад Үндсэн хуулиа зөрчөөд явж болохгүй. Засгийн газрын болгоомжилж байгааг зөв гэж бодож байна. Гамшгийн хуулиар зохицуулаад явж болно. Хүний эрх зөрчиж болохгүй гэж бүгд хэлдэг гэтэл зөрчөөд байх юм. Хүний эрх зөрчих асуудлыг онц байдал тогтоох, дайн тулаантай үед хуулиар зохицуулна гэж заасан байгаа.

Гэтэл онц байдал тогтоогоогүй үед хүний эрх зөрчөөд байна.Ялангуяа ажил хийж, хөдөлмөрлөж байж цалин авна. үүнийг онц байдал зарлаж эрхийн зөрчиж байвал нөхөн олговор олгох ёстой. Хүний эрхээ зөрчиж болохгүй, өргөсөн тангарагтаа үнэн ч байх ёстой.  Мэдээж  ковидтой Үндсэн хуулиа зөрчихгүй тэмцэх хэрэгтэй.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn