Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29

Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. 

Засгийн газраас  2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

 АБГББайнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэхэд асуулт асууж, санал хэлэх гишүүн байхгүй байсан байна.