2021.12.24
Н.Ганибал: Бусад салбараа унагаасан шийдвэр гаргаж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Монголчууд маань Корона вирусаас өмнө ч гэсэн ямар нэгэн байдлаар өвдөж, хэн нэгэн амь насаа алдлаа. Делта хувилбар ч манайд хүнд туслаа. Бүх эрх мэдлийг танай намд өгсөн байгаа. Бусад салбаруудаа унагаж болохгүй.Өвчлөл багассан үед сурагчдыг амрааж болохгүй, байрны ипотекийн зээл явахгүй байна. Аль нэг салбараа унагаагаад байна. Шийдвэр гаргахдаа конопыг маш хурдан дардаг ийм байдалтай явмааргүй байна. Бүрэн эрхийн асуудлаа мартатлаа явлаа. Цаашдаа ийм хандлага гаргамааргүй байна.
Түүний асуултад МУ-ын Шадар сайд С.Амарсайхан болон албаны бусад хүмүүс хариуллаа
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28