2021.06.28
Н.Ганибал: Хууль хэрэгжүүлж, шинжлэх ухаанчаар ажилламаар байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Бид өнөөдөр энэ хуулийн нэрийг харах хэрэгтэй. Цар тахлаас урдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах гэж нэрлэсэн. Энэ гаргасан хууль тухайн үедээ хэрэгжиж арга хэмжээ авагдаад өнөөдрийг хүрсэн. Одоо бид нөхцөл байдлаа дүгнээп цаашд авах арга хэмжээ, хэрэгжүүлэх арга хэмжээг өөрчилмөөр байна.
Яг зураглалаа зураад Монгорл Улсын хэмжээнд юу байна вэ? Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагад шинжлэх ухаан алга. Судалгаа, шинжилгээ, дүгнэлт алга. Өнөөдөр бид гадаадад ийм байна гээд бусад улс орнуудын асуудлыг яриад байгаа болохоос яг Монголд мутаци хэлбэр нь орж ирсэн юм уу? Вакцин тариад гарч байгаа үр дагавар юунаас болоод байгаа юм бэ? гэх асуудлуудыг нэг бүрчлэн гаргаж ирэх хэрэгтэй байна.
Нэг, нэг заалтаар гал унтраасан баймааргүй байна. 100 жилийн түүхтэй МАН асуудлыг гартаа барьж байгаа сайдын хариулж байгааг дүгнээд үзээрэй.
Түүний асуултад эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулав.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28