2016.09.07

Н.Цэрэнбат: Оюутнууд өөрсдөө ачаагаа үүрнэ

Яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын ирэх 4 жилийн хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна. 

Хэлэлцэх асуудлын хүрээнд УИХ-ын цөөнгүй гишүүд "Боловсролын зээлийн сан", эх оронч байх, хүрээлэн буй орчноо хамгаалах талын заалтуудын талаар үг хэлж байсан юм. Түүний нэг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат.  

...Тэрээр "Эх оронч, үндэсний ухамсар, бахархалтай иргэн байна гэдэг нь хүрээлэн буй орчноо хайрлаж, хамгаална гэсэн агуулга илэрхийлж байна" гэлээ...

Харин "Боловсролын зээлийн сан"-гийн тухайд, энэ сан нь нээлттэй, хүртээмжтэй бөгөөд оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгосноор тэднийг хариуцлагажуулж байгаа юм. Учир нь оюутнууд өөрсдөө зээлийн хариуцагч болж, өөрсдийн хүч, хөдөлмөрөөр зээл эргүүлэн төлнө" гэж УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хэллээ.