УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
2016.09.08

Д.Эрдэнэбат: Ийм хөөсөрсөн зүйл, заалт бүү оруулаач

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Д.Эрдэнэбат гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбоотой байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хамгийн доод талын тэтгэвэрийг авч байгаа 200 гаран мянга тийм биз, дээд тал нь авч байгаа нь сая гаран төгрөг энийг ойртуулна гэж ямар утгаар хэлээд байгаа юм.

Сая төгрөгийг 200 болгох гээд байгаа юм уу, 200 г нь сая болгох гээд байгаа юмуу,  эсвэл бүгдийн алтан дундажаар 600 болгох гээд байгаа юмуу гэдэг чинь ойлгомжгүй байгаа зүйл, хоёрдугаарт төсвийн хүндрэлтэй үед энийг хийж чадах юм уу чадахгүй юмыг энд оруулах хэрэг байгаа юм уу гэж асуумаар байна. Зээлийн үнийн бууралт нь явж байвал арай үнэнд ойрхон байх болов уу гэж бодож байна. Манай Ж.Мөнхбат хашгираад байсан.

Бид хийж чадахгүй юмаа амлахгүй гээд л байсан. Хамгийн хэцүү юм чинь энэ шүү. Хэрэв энэ заалт орох юм бол бид нар өдөр болгон тэтгэвэрийнхээ зөрүүг бууруулахыг шаардах болно шүү.