УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.09.08

Ганц бүтээлд шагнал олгохын тулд мөрийн хөтөлбөрт оруулж байгаа нь шившиг шүү

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар О.Баасанхүү гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбоотой байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зохиолчид олон байгааг би ойлгож байна. Яаж шалгаруулах юм яаж ч мөнгө өгөх юм ийм ойлгомжгүй зүйлүүд лобби маягаар орохоо больё. Энэ чинь засгийн газрын хөтөлбөр биз дээ түүхэн гэдгийн яаж тогтоож байгаа юм. Бүгдээрээ л түүхэн гаргана шүү дээ. Олон уран бүтээлчид байгаа.

Аль нь нэгдүгээр гэх юм тэгээд гоомаралын шагналт гэх юм уу эсвэл гоомаралын ч гэдэг юмуу нэрлэж тодорхойлохгүй бол бүгд л түүхэн болно. Мөн оскарын шагнал аваа ч уу гүү ч үү  харьцангуй болно. Хоорондоо алалцана эсвэл энэ заалтаа боль. Энэ шившигтэй асуудлаа ажлын хэсэг дээр бүр аваад хаячихвал зүгээр юм уу гэж хэлмээр байна.