УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
2016.09.08

Д.Эрдэнэбат: Эрчим хүчний үнийг бууруулах биш тогтвортой байлгах нь зөв

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Д.Эрдэнэбат гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон дулаан, цахилгааны үнийн талаарх зарим заалттай холбоотойгоор үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үе шаттайгаар бууруулна гэдэг нь энэ хөтөлбөрт байгаа. Өнөөдөр эрчим хүч өөрөө алдагдалтай ажиллаж байгаа. Бид ямар ч үндэслэл тооцоолоогүйгээр бууруулна гэж хэлж болохгүй.

Дулаан эрчим хүчний үнийг тогтвортой байлгах нь ойрын дөрвөн жилд бидний зайлшгүй хийх ажиллагаа гэж үзсэн.Яагаад гэхээр бид илүү өндөр үнээр гадаадаас 20% ийнхаа эрчим хүчний дутагдалыг нөхөж авч байгаа шүү дээ.

Ийм байгаа нөхцөлд бидний дулааны үнийг бууруулна гэдэг маань байж болохгүй зүйл юмаа.