УИХ-ын гишүүн Л.Болд
2016.09.07

Л.Болд: Шаардлагагүй гэж үзсэн 10% д маш чухал чухал зүйл орж хасагдсан байна

УИХ-ын Чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Ажлын хэсгээс асууж байна. Ажлын хэсэгт байгаа гишүүдийн дийлэнх нь МАН-ын гишүүд байгаа. Энэ гишүүдээс нэг зүйлийг асуумаар байгаа юм Монгол ардын намын мөрийн хөтөлбөрөө бүгд сонгуулиар ухуулж иргэдийн саналыг авсан өнөөдөр ингээд төрийн өндөрлөгт сууж байна гэж ойлгож байгаа.

Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр тайлбар нь юу гэж байгаа гэхлээр өмнөх засгийн үед хүндэрсэн энэ засгийн үед бас хүндрэх юм байна.

Сүүлийн хоёр жилдээ бол сайхан болох юмаа гээд сайн муу бүхнээ багтаагаад хэрэгжүүлэх ёстой хөтөлбөр гэж ойлгов. Хөтөлбөр чинь бүрэн туссан уу гэхээр  90% туссан 10% ийн шаардлагагүй гэж үзсэн юм гэх юм.  Үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг хоёуланг нь харьцуулахаар 10% д нь сонирхолтой заалтууд үлдчихээд байгаа юм.

-УИХ-ын гишүүн Л.Болдын асуултад ажлын хэсгийн гишүүд хариулав.-