УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.09.08

Эрчим хүчний тарифыг өнөө маргаашгүй бууруулна гэдэг нь амьдралд байхгүй зүйл

УИХ-ын чуулган Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар хуралдлаа.

Чуулганаар Л.Энх-Амгалан гишүүн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон дулаан, цахилгааны үнийн талаарх зарим заалттай холбоотойгоор тодруулга хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэндээ УИХ-иас эрчим хүчний талаар баримтлах бодлого баримтыг өнгөрсөн жил УИХ-иар баталсан шүү дээ. Цаашдын чиг хандлагыг нь харахаар нүүрсээр цахилгаан эрчим хүчээ барихаа зарим улс орон татгалзаад байгаа.

Бид нарын хүссэн хүлээгүй олон улсын байгууллагын өмнө хүлээсэн монгол улсын үүрэг бол цаашдаа сэргээгдэх эрчим хүчээр тодорхой эрчим хүчнийхээ эх үүсвэрийг хангах бодлого барихаас өөр аргагүй юм.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь эхний хөрөнгө оруулалт маш их шаарддаг. Бид энэ чиглэл рүү хүссэн хүсээгүй явна нөгөөтэйгүүр эрчим хүчний салбар маань алдагдалтай явж байна.

Эрчим хүчэнд нөөц нийлүүлж буй уурхайнууд өөрөө алдагдалтай ажиллаж байна.

Эрчим хүчний уурхайнаас тээвэр хийж байгаа компани нь, тээвэр нь алдагдалтай байна. Ийм учир өнөө маргаашдаа тарифийг бууруулна гэдэг нь амьдралд байхгүй зүйл.