Ж.Батзандан: Хуулийн заалтыг хөтөлбөрт тусгах нь зохимжгүй
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр батлагдсанаар "Иргэдийн хяналтын зөвлөл" байгуулах үндэс бүрдсэн. Зөвлөл гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.
Яаж гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын төрийн байгууллагууд шударга бус хандаж байгаа эсэхийг тодруулж, хэрэв зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд түүнийг таслан зогсоох юм.
Зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд удирдаж, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажилдаа орсон. Тэгвэл "Иргэдийн хяналтын зөвлөл"-ийн чиг үүргийн талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
"Авлигын эсрэг хууль"-д олон нийтийн оролцоог хангах үүднээс "Олон нийтийн зөвлөл"-ийн чиг үүргийг тусгасан тодорхой заалт бий. Цагдаагийн тухай хуульд ч олон нийтийн зөвлөл, олон нийтийн цагдаа, иргэний хяналтын тухай зохицуулалт маш тодорхой бий. Энэ мэт хуулийн зохицуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлага байна уу?" гэсэн юм.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26