Британийн парламент хүүхдийн таргалалттай тэмцэхэд татвар нэмэхийг уриалав
Британийн парламентын гишүүд засгийн газартаа хандаж хүүхдийн таргалалттай тэмцэхэд шийдэмгий алхам хийхийг уриалав. Тэдний санал болгосон нэг арга нь чихэрлэг ундааны татварыг нэмэх, эрүүл бус гэгддэг хүнсний бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлтийг хязгаарлах юм.
Тус улсын парламент дахь Эрүүлийг хамгаалахын байнгын хороо хүнсний буруу хэрэглээнээс үүсдэг таргалалтыг багасгахад улс орны нийт хүнсний хэрэглээг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ. Британы Засгийн газар таргалалттай хүүхдүүдийг эмчлэхэд жил бүр 5 тэрбум гаруй фунт стирлинг зарцуулдаг байна.
Дунд сургууль төгсөгчдийн гуравны нэг нь эсвэл илүүдэл жинтэй, эсвэл таргалалттай. Гэхдээ хачирхалтай нь чинээлэг айлын хүүхдүүдээс илүүтэй ядуу хүүхдүүд таргалалттай байдаг.
Ерөнхий сайд Дэвид Кэмерон татвар нэмэх санааг дэмжихгүй байгаа ч дараа жил хүүхдийн таргалалттай тэмцэх үндэсний хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах аж.
Чихэрлэг хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид тэртээ тэргүй хэрэглэгчид хүнсэнд их татвар төлж байхад татварыг нэмэх шаардлагагүй гэж үзжээ.
“PLOS Medicine” эрүүл мэндийн сэтгүүлийн судалгаагаар Хоёрдугаар дайны дараа төрсөн англичууд 40 нас хүрээд жин нь илүүддэг байсан бол хоёр үеийн дараа гэхэд 30 орчим наснаасаа илүүдэлтэй жинтэй болдог байжээ. Гэтэл одоо хүүхдийн таргалалт хамгийн төвөгтэй асуудлын нэг болжээ.