Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа
2023.09.01

Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Үүнтэй холбогдуулан “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол Монгол Улсын Гадаад Харилцааны Яам дээр боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Кардинал Луис Антонио Тагле болон албаны бусад хүн оролцлоо.

Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.

“Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэв

Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн “Монгол шуудан” компани, уран бүтээлчдэд талархал илэрхийлэв.

Кардинал Луис Антонио Тагле “Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал” гэлээ.