Ли Куан Югийн байгуулсан цаазын ялтай Диснейлэнд
Захиргаадалтыг дэмжигчид Ли Куан Югийн Сингапурт байгуулсан амжилтаас буруу үлгэр дууриал авч байна.
Та түүний хөшөө дурсгалыг Сингапурын хаанаас ч харж болно. Чинээлэг, дэс дараатай, үр дүнтэй, шударга засаглал бол ганц түүний гавьяа биш юм. Гэхдээ түүнийг хурцаар шүүмжлэгчид хүртэл 91 насандаа тэнгэрт хальсан Ли Куан Юг маш том нөлөө үзүүлсэн болохыг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр 1959 онд Сингапур улсад “өөрөө удирдах засаглал” байгуулагдсан үеэс эхлэн 1990 он хүртэл ерөнхий сайдаар ажилласан. Ерөнхий сайдын суудлаас 1990 онд өөрийн хүслээр буусан боловч 2001 он хүртэл ахлах зөвлөхийн албыг хашсан юм. Байгалийн нөөц баялаггүй бяцхан арал түүний удирдлаган дор ормогцоо дэлхийн хамгийн чинээлэг улсуудын нэг болтлоо хөлжив.
Түүнийг бишрэгчид Бүгд Найрамдах Сингапур улсыг үлгэр жишээ болгон харж, Ли Куан Юг домог мэтээр үздэг. Аливааг зөвөөр харж чаддаг хурц нүд, шулуухан яриа нь геостратегич Ли Куан Югийн өвөрмөц шинж нь байв. Тэрээр дэлхийн тавцанд шинээр товойж буй БНХАУ, түүнд үзүүлэх АНУ-ын хариу нөлөөг маш овжиноор ашиглаж чадсан хүн. Үүнээс гадна эдийн засгийн хөгжил, цэцэглэлтийг нэг намын удирдлагатай маш чадварлаг хослуулсан юм.
... Түүний Засгийн газар ‘Барууны хэлбэр бүхий ардчилалын дутагдлыг олж харсан’ билээ. Тэдний харсан үндсэн гурван дутагдал бол: Нэгт алсын хараагүй байдал. Хоёрт хүүхэд, гадны иргэд зэрэг сонгуульд оролцох эрхгүй хүмүүсийг үл тоомсорлох байдал. Гуравт чадваргүй удирдагчдыг томилох зуршил ...
Ингээд Ли Куан Ю ‘Хамгийн авьяас чадвартай хүмүүсийг удирдах албан тушаалд суулгасан нь’түүний гаргасанхамгийн оновчтой шийдэл болж чадсан билээ.
БНХАУ-ын удирдагчид хүртэл түүний удаан хугацаанд эрх мэдлээ хадгалж чадсаныг гайхдаг. Хятадын шатлан захирах ёсны хоёр дахь нөлөө бүхий хүн болох ерөнхийлөгч Ши Жинь Пин эдийн засаг, эсвэл яамны дотоод хэргийн асуудлыг зохицуулдаггүй нь зүгээр нэг тохиол биш. Эл асуудлуудыг Хятадын Коммунист Намын ахлах тэргүүн Ван Кишан удирдан явуулдаг. Мөн үндсэн хуулийг шинэчилж, гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллахыг хүсч буй Африкийн Руанда улсын авторитар удирдагч Паул Кагаме өөрийгөө Сингапур улсыг үндэслэгч эцэгтэй харьцуулах дуртай. Ли Куан Югийн байгуулсан гавьяанаас дэлхий дахин их зүйлийг суралцаж болно. Учир нь Сингапур улсад авторитар засаглал үр нөлөөгөө өгсөн. Гэвч түүнийг бишрэгчид түүний заасан хичээлийг гуйвуулан ойлгож буй нь тун харамсалтай.
"Ардын Үйлийн нам" сонгуульд ялсны дараа. 1959 он.
Цаазын ялтай Диснейлэнд
Ли Куан Ю маш олон зөв сонголт хийсэн. Тэдгээрийн нэг нь эдийн засгийн зохицулалт. Ли Куан Югийн Засгийн газар ‘засгийн газрын эрх мэдлийг багасгаж, эдийн засгийг нээлттэй болгож, зохицуулалтыг энгийн мөртлөө ил тод, үр нөлөөтэй’ болгосон. Дэлхийн банкнаас гаргадаг ‘Бизнес хийхэд хялбар улсууддын жагсаалт’-ыг Сингапур улс тэргүүлдэгт гайхах зүйл үгүй. Мөн боомт хотыг урьдаас чухалчилж ирсэн нь хөрөнгө оруулалт үер мэт цутган ирэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн.
... Хөрөнгө оруулалтыг зөвхөн эдийн засгийн зохицуулалт, боомт хотоор татах нь учир дутагдалтай. Сингапур улсын хувьд улс төрийн тогтвортой байдал, нийгмийн хэв журмыг амлаж чадсан. Амлалтандаа ч хүрсэн ...
Сингапурын хүн амын дийлэнх нь хятад үндэстнүүд эзэлдэг боловч багагүй хэсгийг нь Малайз, Энэтхэгийн цөөнхүүд эзэлдэг. 1960-аад онд үндэстэн хоорондын зөрчил, мөргөлдөөн Сингапур улсад нэлээдгүй гардаг байсан. Харин Сингапур улс үндэстэн, ястан хоорондын эв нэгдлийг сахин хамгаалж чадсан. Ингэхдээ нэг үндэстнээр дагнасан олон нийтийн байранд тооны хязгаар зааж, өдөөн хатгалга бүхий зүйлийг олны өмнө хэлж, ярихыг хориглож, хууль зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулах (корпорацийн болон капитал хөрөнгийн шийтгэл мөн адил хамаарна) арга хэмжээ авсан. Ингэснээр мөргөлдөөн болон бусад хэлбэрийн эсэргүүцэл гарах нь багассан билээ.
Тэрээр өөрийн ‘Ардын Үйлийн нам’-ыг маш хатуу гараар захирдаг байсан. Улс төрийн системээ Их Британи улсаас залгамжлан авсан боловч бага зэрэг хувиргалт хийжээ. Учир нь сөргөлдөгч нам гарч ирэхээс урьдчилан сэргийлэхийг хүссэн аж. Тус нам нь өнөөг хүртэл засгийн эрх барьсан хэвээр байна. 2011 оны парламентын сонгуулиар ‘Ардын Үйлийн нам’ нийт саналын 60%-ийг авсан бөгөөд парламентын суудлын 90% нь тус намд харьяалагдаж байв.
... Ли Куан Ю болон бусад удирдагчид нэр хүндээ хамгаалахын тулд гүжирдэх, сөрөг хүчний нэр төрд сэв суулгах гэсэн аргуудыг хэрэглэдэг байсан. Тэд хэвлэлийн орчинг ч хянадаг байсан. Тиймээс сөрөг намын удирдагчид дампуурдаг байсан нь санаандгүй хэрэг биш юм ...
Түүнийг шүүмжлэгчид Сингапур улсыг ‘Хойд Солонгос шиг’ эсвэл ‘Үхлийн ялтай Диснейлэнд’ гэх мэтээр хурцаар шүүмжилдэг. Харин түүнийг дэмжигчид ‘Хөгжил, тогтвортой байдлыг хангахын тулд иймэрхүү хориг тогтоох нь харин ч бага гарз’ хэмээн өмгөөлдөг. ДНБ-ны дүн худлаа ярих нь үгүй. Иймд Ли Куан Югийн бодлого амжилтыг олж чаджээ.
Цор ганц Ли Куан Ю
Ли Куан Ю Засгийн газраа хээл хахуулиас ангид байлгаж чадсан. Тэрээр Сингапур улсын яамдын сайдууд, төрийн албан хаагчдад хамгийн өндөр цалинг олгох бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Өнөөдөр түүний ууган хүү болох ерөнхий сайд Ли Сяньлуны удирдлаган доорх Засгийн газар хуучны өнгө төрхөө алдаагүй, үр дүнтэй хэвээр байна. Ли Куан Югийн бусад удирдагчдаас ялгагдах онцлог бол ‘өнө уртад түүнийг сануулах систем’-ийг бий болгосон явдал юм.