Сирийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн парламент даргална
2016.06.08

Сирийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн парламент даргална

Дарангуйллын дэглэмтэй гэгддэг Сирийн түүхэнд анх удаа Парламентын даргаар эмэгтэй хүн сонгогдсон тухай Associated Press агентлаг мэдээлэв.

Эрх баригч “Баас” намын гишүүн, 58 настай Хадийя аль-Абба гэх эмэгтэй Сирийн шинээр бүрэлдсэн парламент болох Ардын Ассамблейн даргаар сонгогдсон байна.

Хадийя нь философын ухааны доктор, хөдөө аж ахуйн дэд эрдэмтэн зэрэгтэй. Саяхныг хүртэл тэр Дейр-эз-Зор хотын аль-Фуратын  Их сургуульд багшилж байв.

Ардын Ассамблейн сонгууль өнгөрсөн дөрвөн сарын 13 нд болж өнгөрсөн. Нийт 250 гишүүн сонгосноос 200 нь “Баас” намын толгойлж буй Үндэсний дэвшлийн фронтоос сонгогджээ.