Исландад Далайн дээрэмчний нам төрөөс хамгийн их сонгуулийн санхүүжилт авна
Исландын “Далайн дээрэмчний нам” сонгуулийнхаа сурталчилгаанд зориулж төсвөөс хамгийн их санхүүжилт авахаар болсон талаар The Independent мэдээлжээ.
Ирэх намар болох парламентын ээлжит бус сонгуульд төрөөс өгөх санхүүжилтийн хэмжээ нийтдээ 1,5 сая еврод хүрч байна. Энэ мөнгийг улс төрийн намуудад хувиарлахдаа олон нийтийн санал асуулгаар гарсан дүнг харгалзан өгдөг. 2016 оны хоёрдугаар сард гаргасан тоо баримтаар Далайн дээрэмчдийн нам нийт санхүүжилтийн 35 хувь буюу хамгийн их санхүүжилтийг авахаар болжээ.
Уг нам нь албан ёсны даргагүй ч албан бус лидер нь парламент дахь нэгэн фракцийн толгойлогч Биргитта Йонсдоттир гэж үздэг.
Далайн дээрэмчний нам мөрийн хөтөлбөртөө долоо хоногт ажлын 35 цаг тогтоох, шууд ардчиллын хэм хэмжээг ашиглах, бүх төрлийн мансууруулах бодисыг зөвшөөрөх тухай заажээ.
Энэ нам найман удаагийн санал асуулгаар хамгийн их дэмжлэг авчээ.
Биргитта Йонсдоттир
Исландын өмнөх Ерөнхий сайд Сигмундур Давид Гюннлёйгссон Панам дахь оффшор дансны дуулианаас болж албан тушаалаа өгсөн.
Далайн дээрэмчний намыг Биргитта Йонсдоттир улс орондоо нэртэй хэдэн найзуудын хамтаар 2012 оны 11 сард байгуулжээ. 2013 оны парламентын сонгуулиар тус нам 5,1 хувийн санал авч парламентын 63 суудлаас гурвыг нь авчээ.