Дэлхийн хамгийн эмзэг ерөнхийлөгч
2016.04.29

Дэлхийн хамгийн эмзэг ерөнхийлөгч

Туркийн удирдагч шүлэг уншиж байсныхаа төлөө шоронд хоригдож байв. Харин одоо Германы шог зохиолчдыг яг ийм шалтгаанаар шоронд хорихыг хүсч байна.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр БНТУ, ХБНГУ болон Европын Холбооны төлөөлөгчид Турк улсын Газиантеп хотод хуран цугларчээ. Энэхүү уулзалтын зорилго  нь  Турк улсаар дамжин Европыг зорьсон дүрвэгсэд, цагаачдын урсгалыг  зогсоох зорилго бүхий  ‘ЕХ-БНТУ тохиролцоо’-ны явцыг хэлэлцэх байв. Ингээд энэ  талаар сэтгүүлчдэд товч илтгэхээр хэвлэлийн бага хурал өрнүүлж байтал хурлын сэдэв хазайж, Германы нэгэн шог зохиолчдыг шүүн таслах яриа болон хувирчээ. Тодруулбал Туркийн Засгийн газрын хүсэлтээр,ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдагоны талаар ичгүүр, сонжуургүй шүлгийг телевизээр цацсан Германы шог зохиолчид хуулийн арга хэмжээ авахыг хүсэх нь тэр. Унтаа байдалтай байсан хэвлэлийн бага хурал амь орж, эрх чөлөөний хоёрдмол утгыг задлан шинжлэх хэрэг гарчээ.

БНТУ-ын ерөнхий сайд Ахмет Давутоглу Хэвлэлийн эрх чөлөө нь хэзээ ч хүний нэр хүндийг уландаа гишгэх ёсгүй юм. Туйлын ялгаварлагч үзэл Европ тивд хүчээ аваад байна. Хүний сонсох нь бүү хэл уншихад ч зохимжгүй хүнд үгсээр Туркийн ерөнхиийлөгчийг доромжилсон нь хэвлэлийн эрх чөлөөний нэг хэсэг мөн үү?... Хэрэв өөр нэг улсыг эсвэл төрийн тэргүүний эсрэг эдгээр үгсийг хэлсэн бол дуугүй өнгөрөөх байсан болов уу гэж би  гайхаж байна?хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Ерөнхий сайд Давутоглугийн хувьд гайхаад байх хэрэггүй л болов уу. Германы шог зохиолч Мохмерманнын элэглэлээр түүх эхлээгүй юм. Учир нь юу гэвэл дэлхийн эргэн тойронд энэ мэт ‘Хүнд, ширүүн доромжлолуудыг хэвлэлийн эрх чөлөө мөн эсвэл биш гэж тооцох маргаан’ олон жилийн туршид өрнөж ирсэн.

Европын Зөвлөл”-ийн ерөнхийлөгч Дональд Тускид хүртэл ийм зүйл тохиолдож байсан талаар хэвлэлийн хурлын үеэр яригдав. (Тэрээр 1983 онд Польшийн коммунистын эсрэг худалдааны эвлэлд тусалж, ардчилалыг дэмжихэд тусалж сонин гаргасан хэргээр хоригдож байсан түүхтэй.)

Европын Зөвлөл”-ийн ерөнхийлөгч Дональд Туски Шүүмжлэл, доромжлол, гүжирдлэгийн хооронд маш нарийн зааг байхаас гадна хоорондоо хамааралтай байдаг. Харин улс төрчид аль нь аль ангилалд хамаарахыг шийдэж эхлэх мөчид Европ, Турк, Африк, Орос гээд аль ч газрын хэвлэлийн эрх чөлөөнд төгсгөл тавигдана. Би улсынхаа дэглэмд шүүмжлэлтэй хандаж байсан тул хоригдож байсан. Миний санаж байгаагаар миний найз Эрдагон ч гэсэн тэр явдлаас  хойш 15 жилийн дараа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож байсан. Улс төрчийн хувьд би шүүмжлэлийг сонсоогүй мэт царайлж сурсан. Хэвлэл мэдээллийнхэн надад таатай хандаж, онцгой анхаарал тавина гэж бодож байгаагүй. Тэд үүний эсрэг зүйлийг л хийдэг хэмээн ярьсан билээ.

Харин ерөнхийлөгч Эрдагон шоронд байхдаа арай өөр сургамж авчээ. Тэрээр 1997 онд Истанбул хотын дарга байхдаа эрх мэдлийн талаар нэгэн шүлэг уншиж байсан юм. Тэрээр Туркийн үндсэрхэг үзэлтэн Зияа Гокальпийн шүлгийн хэсгийг Сийрт хотноо  цугласан олны өмнө уншсан нь:

"Моск (лалын сүм) бол бидний хуаран

Дугуй орой бол бидний дуулга

Минарет (өндөр цамхаг) бол бидний жад

Харин сүсэгтэн бол бидний цэрэг"

1997 оны арван сард хуран цугласан олны өмнө илтгэл таььж байхдаа ийнхүү нэгэн шүлгийн хэсгээс уншиж байсан билээ. Тухайн үеийн Эрдагон бол шашнаас ангид, энгийн ард иргэдээс гаралтай элит залуу байв. Истанбул хотын ард иргэдийн дунд нэр хүнд нь өсч, хотын захирагч Эрдагон нь Исламыг дэмжигч ерөнхий сайдын нүдэнд “аюул заналхийлэл” мэт харагджээ.

Хэдий түүний уншсан шүлэг олны анхаарлыг татаж, зоригжуулсан боловч Эрдагоныг шашины эсрэг тэрслэхийг өдөөн уриалсан хэргээр дөрвөн сар шоронд суулгах болсон. Түүнийг 1999 онд шоронд хоригдоход хэдэн мянган дэмжигчид нь  шоронгийн гадна хуран цугларч байсан юм. Энэ явдал дээр дөрөөлөн түүний нэр хүнд олны дунд  улам түгэх болсон. Эрдагон шоронгоос гарч ирэхдээ тэс өөр хүн болон хувирчээ. Ислам шашинтан гэхээсээ илүүү барууны маягийн хэв шинжийг өөртөө цогцлоох болов. 2002 онд түүний нам анх удаагаа сонгуульд ялалт байгуулахад Орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь чухал байсанхэмээн хэлжээ.

Гэвч тэр үзэл бодол бас л буруу болж таарсан.

Тэрээр өөрөө шүлэг уншиж ял авч байснаас шүлгийн шүүн таслагч болох нь илүү дээр гэж үзжээ.

... Учир нь сүүлийн арван гурван жилд түүний эрх мэдэл зузаарах  тусам улам л эмзэг, мэдрэмтгий болсоор байх аж. Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 17-д бичигдэх улсыг  удирддаг, 1000 өрөө бүхий асар том харшид амьдардаг ерөнхийлөгчийг багахан шүүмжлэл тавгүйтүүлдэг болжээ. Шүүмжлэлийн эсрэг хүчтэй архирах тусам улам ширүүн шүүмжлэл түүн рүү шидэгдэх болов ...

Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд ерөнхийлөгч Эрдагоныг доромжилсон 2000 гаруй хэрэг Турк улсын засгийн газарт бүртгэгдсэн байна.Эдгээр хэргээс дурдвал: Нэгэн турк залуу эхнэрийгээ гэртээ байхдаа Эрдагоныг хараасны төлөө хуулийн гомдол мэдүүлж байв. Өөр нэгэн сонирхолтой хэрэг бүртгэгдсэн нь Эрдагоныг Бөгжний эзэн киноны Голумтай адил хэмээн зүйрлэснээс болоод шүүхийн хаалга татсан хүн байх аж. Түүнчлэн Эрдагоныг ижил хүйстэн гэсэн утга агуулсан зураг зурсан шог зураачдад торгууль хүртэл ноогдуулж байжээ.

Одоо бол ерөнхийлөгч Эрдагон гадны орнуудаас ирэх доромжлуудын эсрэг дайн зарлаад байна. Гурван сард Туркийн Засгийн газраас Германы Элчин Сайдын яаманд Германы нэгэн телевизийн шоугаар цацагдсан дууны дүрс бичлэг Эрдоганыг цухалдуулж буйг хэлжээ.  (Эрдовие, Эрдово, Эрдоган гэсэн нэртэй дүрс бичлэг)

Харин өнгөрсөн 23-ны өдөр Дани улсын сэтгүүлч Турк улсад хоригджээ.  Шалтгаан нь гэвэл тус сэтгүүлчийн бичсэн нийтлэлд Эрдагоныг буруушаасан байв. Хил Хязгааргүй Сэтгүүлчид олон улсын ТББ-аас гаргадаг ‘Хэвлэлийн эрх чөлөөний индекс’-т 2002 онд 99-р байранд жагсаж байсан Турк улс аажмаар ухарсаар 151 дүгээр байранд иржээ. Энэ нь сэтгүүлчдэд шүүмжлэлтэй хандаж, интернэтийг хянадаг Засгийн газрын үйлдлээс болсон аж.

Ямартаа ч одоогоор асуудал үүсгээд буй Германы шог зохиолчийн хэргийг шалган үзэх үүргийг канцлер Ангела Меркел холбогдох албаны хүмүүст өгсөн байна.