Террористууд хаанаас санхүүждэг вэ?
Дэлхий нийтэд терроризмыг устгахын тулд гүнзгий судлах хэрэгтэй. Жишээ нь яагаад зарим улсын засгийн газар алан хядах бүлгүүдийг бусад улсын эсрэг ашигладаг юм бол? Улс төр, эдийн засгийн ямар сонирхол өвөрлөж ийм бүлгүүдийг байгуулдаг бэ?
Өнөөдөр алан хядагчид олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг болж. Өөрсдийн сүр хүчийг харуулахын тулд цахим ертөнцөд жихүүдэс төрүүлэм гэрэл зургуудыг тавьдаг. Бүлэглэл болгон нэртэй, нэрийн хуудастай, дэлхийн өнцөг булан бүрээс шинээр хүмүүс элсүүлдэг. Алан хядагчид зорилготой, түүндээ хүрэхийн тулд алан хядлага, дэлбэрэлт гээд юу ч хийхээс буцахгүй. Ямар нэртэй нь чухал биш, тэд бүгдээрээ “алан хядагч бүлэглэлүүд” гэсэн нэг нэртэй.
2014 онд Австралийн эдийн засаг, энх тайвны институтын хийсэн судалгаагаар террорист халдлагын улмаас 2000 онд 3361 хүн амиа алдаж байсан бол 2013 онд 17 958 болж өсчээ. 2012-2013 оны хооронд л гэхэд 60 хувиар өсчээ.
Амиа алдагсдын ихэнх нь Сирийн иргэд. Судалгаанаас харахад сүүлийн 2 жилд амиа алдагсдын тоо эрс ихэссэн байна. Эдгээрийн 80 хувь нь Ирак, Афганистан, Пакистан, Нигер, Сирийн иргэд байна. Хэргийн эзэд нь “Исламын улс”, “Боко Харам”, “Талибан”, “Аль-Кайда” гэсэн 4 том алан хядагч бүлэглэл. Тэд хаанаас санхүүжилтаа аваад байна вэ?
Алан хядагчдын санхүүжилтыг судалдаг Италийн сэтгүүлч, улс төр судлаач Лоретта Наполеони (Loretta Napoleoni) тэдний орлогын хамгийн том эх үүсвэр нь хар тамхины худалдаа гэж үзэж байна. Үүнээс өөр хууль бус худалдааны хэлбэрүүд ч бий. Foreign Policy сонины хуучин редактор Мойзес Наим (Moises Naim) дурсамж номдоо алан хядагчид хуурамч бараанаас их ашиг олдог гэж бичжээ.
Афганистанд опиумын ургамал террористуудын орлогын үндсэн эх сурвалж болдог. НҮБ-ын судалгаагаар дэлхийн опиумын 86 хувийг Афганистанаас нийлүүлдэг аж. Үндсэн нийлүүлэгч нь «Аль-Каида» болон «Талибан» хоёр.
Террористуудын мөнгө олдог өөр нэг арга нь банк дээрэмдэх. Исламын улсынхан хотууд руу дайрч төрийн өмчийг тонохдоо маш их хэмжээний баялагийг гартаа оруулдаг.
Заримдаа алан хядагчид хуулийн дагуу бизнесийн байгууллага үүсгэж түүнээсээ орлого олох нь ч бий. Гэхдээ голдуу мөнгө угаах зорилготой байгуулдаг.
2001 онд New-York Times сонинд Усама Бен Ладен Пакистан, Ойрхи Дорнодод зөгийн балны сүлжээ дэлгүүртэй тухай бичигдэж байв. Алан хядагчид зөгийн балыг зараад зогсохгүй мөнгө, зэвсэгээ нууцаар тээвэрлэхдээ ашигладаг байв.
Хар алт ч бас террористуудын орлогын том эх сурвалж. Исламын бүлэглэл Сири, Иракад олборлосон нефтийг зарж дайны үйл ажиллагаа явуулдаг. Иракийн хил, Евфрат мөрний хоорондын нефтийн цооногууд алан хядагчдын хяналтанд бий. Өмнө нь Сири улс өдөр бүр 400 мянган тонн нефть олборлодог байсан бол одоо 80 мянгыг олборлодог болжээ.
Террористуудын хувьд түүхийн нефтийг бодит үнээс нь хоёр дахин хямд үнээр зарсан ч өдөр бүр хэдэн сая доллар олох болно. Олсон мөнгөнийхөө нэг хэсгийг Иракийн хуучин армийн цэрэг, офицеруудыг өөрийн талд оруулахад зарцуулдаг. Гэхдээ дээр дурьдсан санхүүжилтын хэлбэрүүдээс гадна томоохон алан хядагч бүлэглэлүүдийг зарим улсын засгийн газар санаатай санхүүжүүлдэг учраас санхүүжилтын аргаар тэмцэхэд хүндрэлтэй байдаг.
Дэлхийн хар зах зээл: