2012.04.18
“Цахим үнэмлэх хэвлэх ажил нэг сараар хойшилно” гэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Ө.Энхтүвшин "Цахим үнэмлэх хэвлэх ажил нэг сараар хойшлогдох болж байгаа" гэж мэдээлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цахим үнэмлэх хэвлэх ажил 14 хоногоор хойшилсон талаар мэдээлж байсан юм. Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин "Ц.Нямдорж сайдаас цахим үнэмлэхийн талаар лавласан. Тэгэхэд "Дахин нэг сараар хойшлуулах тухай хүсэлтийг АНУ-ын "Дата карт" компаниас ирүүллээ" гэсэн тайлбар хийсэн" гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.