Хиллари Обамад туслахгүй
2012.04.04

Хиллари Обамад туслахгүй

2008 онд хатагтай Хиллари Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан боловч кампанит ажлын явцад нэрээ татан авч Обамагийн төлөө саналаа өгөхийг дэмжигчиддээ хандан уриалж байсан юм. Тухайн үед Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама, Жозеф Байден нар өрсөлдөгчид болох Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Жон Маккейн, Сара Пэйлин нарыг ялсан юм. Хиллари Клинтон 2009 онд Обамагийн Засгийн газрын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон билээ. Өмнө нь тэрбээр сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдэж байв.

«Хиллари Клинтон Обамагийн Засгийн газарт хамгийн нэр хүндтэй түшмэл бөгөөд хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцсон бол ирэх сонгуульд Обамад ихээхэн санал авчрах байсан» гэж «Hill» хэмээх оройн сонинд бичжээ.

Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцох бодолтой байгаагаа өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан, Төрийн нарийн бичгийн даргын нөхөр болох Билл Клинтон мэдэгдэж байжээ. Тэрбээр ирэх намар сонгуулийн өмнөх гурван ч удаагийн арга хэмжээнд оролцож магадгүй байна.

Хиллари Клинтон Обамагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь эхний хугацаа дууссаны дараа засгийн газрыг орхих бодолтой байгаагаа өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр албан тушаалаасаа буусныхаа дараа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагад ажиллаж магадгүй.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болно. Янз бүрийн судалгааны дүнгээс үзвэл, тус улсын одоогийн Ерөнхийлөгчийн хувьд дахин сонгогдох магадлал илүүтэй байгаа бөгөөд бүгд найрамдахчуудын сунгаанд тэргүүлж буй Митт Ромнигоос чансааны хувьд 10 хувиар илүү байгаа аж.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.