Санал тоолох 700 машин авчирчээ
2012.04.02

Санал тоолох 700 машин авчирчээ

Сонгуулийн санал тоолох машины эхний ээлжийг СЕХ өнгөрсөн баасан гарагт хүлээн авлаа. Программчлал хийж, бэлтгэл хангахтай холбоотойгоор өмнө нь 30 машин авсан бол энэ удаа эхний ээлжийн 700 машиныг АНУ-аас авчирчээ.

Тооллогын машиныг АНУ-аас авсан бол машинд зориулсан шаардлага хангасан саналын хуудасны цаасыг Канадаас авахаар болжээ. Уг хуудас дээр саналын хуудасны хэвлэмэл эхийг "Мөнхийн үсэг" компани бэлтгэх аж.

Санал тоолох машин нь чанар хангасан сертификаттай. Тусгай цоож түлхүүр, кодтой тул гадны хүн оролдох боломжгүй юм байна.

Нэг бүр нь 3000 орчим ам.долларын үнэтэй санал тоолох машиныг хэдэн сонгууль дараалан ашиглах боломжтой аж.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.