Санал тоолох машинаа заавал турших хэрэгтэй
2012.03.22

Санал тоолох машинаа заавал турших хэрэгтэй

-Санал тоолох машин бүрийн үнэ 3200 ам.доллар аж-З

ургадугаар сард болох Улсын Их Хурлын сонгууль болон орон нутгийн сонгуулиас өмнө санал тоолох ажил туршилт хэлбэрээр явагдаж мэдэхээр байна.Өөрөөр хэлбэл Сонгуу­лийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсан­жав хэлэхдээ Америкаас авч байгаа санал тоолох машинд холбогдох программыг нь суулгаад урьдчилаад туршилт хийхэд цаг хугацаа хэрэгтэй гэж байсан юм. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэдийгээр сонгууль болоход богино хугацаа үлдсэн ч санал тоолох машинаа заавал турших хэрэгтэй гэж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль гэж бат­лагдсан. 

Энэ хуулиар бол ирэх 6 дугаар сард болох УИХ-ын сонгуулиар иргэдээс санал тоолох машин нь бүрэн автомат байх юм. Энэ машиныг авахын тулд өнгөрсөн оны улсын төсөвт 24 тэрбум төгрөг суугдсан аж. Мөн Америкаас оруулж ирэхэд нь хил гаалийн татвараас бүрэн чөлөөлөхөөр болсон юм.Америкаас авч байгаа санал тоолох бүрэн автомат машины нэг бүрийн үнэ нь 3200 долларын үнэтэй юм байна. Хил гаалийн татвараас чөлөөлснөөр 3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав санал тоолох машинаа урьдчилаад туршиж үзэхэд хүндхэн гэж хэлж байгаа ч хуулиараа бол хүнд ч байсан турших ёстой гэдгийг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ.Ж.Сүхбаатар гишүүний хэлж байгаагаар, бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой. Хэдийгээр цаг хугацаа нь тулсан ч гэсэн цаг гаргаж байгаад санал тоолох машинаа туршиж үзэх л хэрэгтэй гэж байна. Өөрөөр хэлбэл ирэх УИХ-ын сонгууль туршилт болох учиргүйг хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.