2012.03.16

С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт эхлэх гэж байна. Ерөнхий сайд Японд айлчлахаар явснаас лхагва гаригт болох байсан хуралдааныг ийнхүү хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг хэлэлцэх гэж байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нарын санаачлан боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл хэлэлцэнэ.

Архи, тамхины үйлдвэрлэл эрхлэгчид, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдож байсан хүмүүсийг УИХ-д нэр дэвшихийг хориглрнр гэсэн утга бүхий уг хуулийн төслийг Х.Баттулга гишүүн нэхэл хатуутайгаар дөрөв дэх удаагаа өргөн бариад байгаа юм. Уг төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулна.Мөн хуралдаанаар Цэргийн дээд цол олгох тухай, Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн зээл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх гэж байна.

Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгийн тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар, Авто бензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээлэл, Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.