Сонгуулийн автоматжуулсан системийг баталгаажуулна
2012.04.03

Сонгуулийн автоматжуулсан системийг баталгаажуулна

АНУ-ын “ Dominion voting systems “компани Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороотой байгуулсан Гэрээний дагуу сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлэхэд ашиглагдах эхний ээлжийн 705 техник хэрэгслийг өнгөрсөн бямба гарагт захиалагч байгууллагад хүлээлгэн өгөв.
Гэрээний дагуу энэ компани нийт 2 500 техник хэрэгслийг 5 дугаар сарын 15-ны дотор нийлүүлэх төдийгүй тэдгээрийг ашиглахтай холбоотой бүхий л үйлчилгээг сонгуулийн үйл ажиллагааг явагдаж дуусах хүртэлх хугацаанд үзүүлэх ёстой билээ.

Ирэх долоо хоногоос эхлэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төв холбогдох ажлын хэсэгтэй хамтран энэхүү техник хэрэгслийг хүлээн авах болон баталгаажуулах шалгалтыг тус бүр нарийвчлан хийж улмаар тэдгээрт нэгбүрчлэн гэрчилгээ олгоно
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.