Цахим иргэний үнэмлэх хэвлэх ажил ирэх сарын 6-наас эхэлнэ
2012.04.01

Цахим иргэний үнэмлэх хэвлэх ажил ирэх сарын 6-наас эхэлнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим иргэний үнэмлэх хэвлэх, түгээх, тараах асуудлаар өчигдөр мэдээлэл хийв.

УБЕГ-ын дарга Л.Амарсанаа "Цахим иргэний үнэмлэх хэвлэх ажлыг өнгөрсөн хоёрдугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч бэлдэц ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байсан юм. Тэгвэл хэвлэх хоёр машин суурилуулан бэлтгэх ажил дуусч, ирэх сарын 6-наас зургадугаар сарын 21-нд багтааж хэвлэх болно" хэмээн ярив.

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 94 хувь нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бөгөөд үлдсэн зургаан хувь болох 70 орчим мянган нь гадаадад оршин сууж байгаа, тодорхой хаяггүй, ял эдэлж буй гэсэн  хүмүүс эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Тус ажиллагааг эрчимжүүлэхийн тулд нийслэл, аймаг тус бүр тусгай баг гарган ажиллаж эхэлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.