Цахим үнэмлэх олгох ажлын бэлтгэл үндсэндээ хангагджээ
2012.03.22

Цахим үнэмлэх олгох ажлын бэлтгэл үндсэндээ хангагджээ

Үнэмлэхийг ирэх сараас олгож эхлэх боломжгүй тул зургадугаар сарын 21 хүртэл сунгасныг УБЕГ-аас мэдэгдсэн. Шинэ үнэмлэхийг улсын хэм¬жээнд нэг үйлдвэрт хэвлэх бөгөөд эхний ээлжинд энэ сарын сүүлээр бэлдэц орж ирэхээр байгаа гэнэ. Ямартай ч УИХ-ын сонгуулиас өмнө иргэдийн гар дээр хүргэхээр УБЕГ-ынхан шаргуу ажиллаж байгаа ажээ.

Хамгийн гол нь иргэд өөрсдөө хаягийн болон баримт бичгийн /овог нэрийн өөрчлөлт, үг үсгийн зөрүү гэх мэт/ ямар нэгэн зөрчилгүй байгаа тохиолдолд шинэ үнэмлэхийг хэвлэнэ гэдгийг иргэд маш сайн анхаарч, иргэний үүргээ биелүүлэн баримт бичгийн зөрчилгүй байх шаардлагатай.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.