Цахим үнэмлэхний эхийг Финляндад хэвлүүлнэ
2012.03.02

Цахим үнэмлэхний эхийг Финляндад хэвлүүлнэ

УБЕГ-ын мэдээлснээр иргэний цахим үнэмлэхийг дөрөвдүгээр сараас урьтаж тараах боломжгүй тул энэ хугацааг зургаадугаар сарын 21 болгож өөрчилсөн байна. Цахим үнэмлэх олгох хугацаа таван сарын хугацаагаар хойшилсон шалтгаан нь бэлдэц худалдаж авах төсвийг 2011 оны төсөвт суулгаагүй байсан гэнэ. Харин дараа нь 2011 оны аравдугаар сарын 28-ны өдөр улсын төсөвт тодотгол хийж, 6.5 тэрбум төгрөг суулгаж өгснөөр бэлдэц үйлдвэрлэх ажиллагаа эхэлсэн байна.

Финлянд улсын бэлдцийн үйлдвэр нь тодорхой хэмжээний мөнгө шилж үүлсний дараа бэлдцээ хэвлэж эхлэх санал тавьсан учраас төвийн тодотголоор мөнгө баталж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлбөрөө шилжүүлж, хэвлэх ажил эхэлсэн аж. Мөн бэлдцүүдийн баталгааг хийгээгүй байснаас үнэмлэх цаг хугацаандаа хэвлэгдэлгүй хойшилсон аж.

Иргэний цахим үнэмлэхний эхийг Франц улсын “Жамельто” компанийн Финлянд улс дахь салбарт үйлдвэрлэж байгаа аж. Эхний ээлжинд дөрөвдүгээр сарын гурванд 60 мянган ширхэг эхийг нийлүүлж, хэвлэлтэд оруулах гэнэ. Улмаар долоо хоног бүр 100, 200-гаар нийлүүлж, хамгийн сүүлчийн 439 мянга 495 ширхэг эхийг ирүүлснээр хэвлэлт дуусах юм. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын зургаанд эхний 60 мянган бэлдэц, улмаар долоо хоног бүр нэмэгдсэн тоогоор авахаар тохирчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.