1.7сая иргэн цахим үнэмлэхээ авчээ
Орон нутгийн сонгуулийг иргэд ухаалаг үнэмлэхээрээ өгөхөөр болсон. Улсын хэмжээнд цахим үнэмлэх хэвлэх ажил дуусчээ. Өчигдрийн байдлаар 1.7 сая гаруй иргэн үнэмлэхээ аваад байна.
Харин Баян-Өлгий, Өвөрхангай аймагт энэ ажил удаашралтай байгаа учраас Ерөнхий сайд УБЕГ-т үнэмлэх тараах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Иргэд үнэмлэхээ харьяа сум, хороондоо очиж авахаас гадна УБЕГ-аас томилогдсон ажилтнууд тухайн сум, хорооны Ажлын хэсэгтэй хамтран зарим иргэний байгаа газарт хүргэж өгч байгаа гэнэ.
Шилжүүлгээ хийлгээгүй, программын алдаатай, гадаадад амьдардаг зэрэг шалтгаанаар үнэмлэхээ аваагүй иргэд олон байгаа аж. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XV, XIII хороонд л гэхэд дээрх шалтгаанаас болж 300 гаруй иргэн үнэмлэхээ авч чадаагүй байгаа гэнэ.