2012.06.12
Хугацаа нь дууссан иргэний үнэмлэхтэй иргэд сонгууль өгнө
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр болсон хуралдаанаараа сунгалт хийгдээгүй иргэний үнэмлэхтэй сонгогчдын асуудлыг хэрхэх талаар хэлэлцжээ.Хурлаар УИХ-ын болон НИТХ-ын 2012 оны ээлжит сонгуульд 25, 45 насны сунгалт хийгдээгүй, хугацаа нь дууссан иргэний үнэмлэхтэй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг санал хураалтад оролцуулах талаарх Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын саналыг дэмжлээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.